Ковидоос улбаалж эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд -7.3%-иар буурлаа. Инфляцийн түвшин харьцангуй тогтвортой буюу улс даяар 3.5%, Улаанбаатар хотод 4.5% байна. Тиймээс Монгол банк 2020 оны 11 сарын 24-нд бодлогын хүүг түүхэн доод түвшинд буюу 6% болгож багасгасан. Мөн ипотекийн хүүг 6% болгов. Ингэснээр зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталж байна.
Бодлогын хүү гэдэг төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Нөгөө талаас банкууд илүү их эрсдэл үүрч, эх үүсвэрээ зээлд гаргах, хадгаламж эзэмшигч нар 10%-иас илүү хүү төлөх үл хөдлөх хөрөнгө, бонд, хувьцаа зэрэг бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулах хөшүүрэг болж байна.
Тухайлбал, өнгөрсөн 11 сард бодлогын хүү 6% болсноос хойш банкууд ээлж дараалан 1 жилийн хугацаатай хадгаламжийнхаа хүүг жилийн 10%-с доош болгожээ.
Банкууд 9-10%-р хадгаламж татаад, 6% хүүтэй төв банкны үнэт цаасанд байршуулах нь алдагдалтай. Мөн бодлогын хүү буурснаар зээл олгоогүй алдагдсан боломжийн өртөг нэмэгдэж байгаа нь банкуудыг санхүүгийн механизмаар зээл гаргахаас аргагүйд хүргэж байна. Тухайлбал бодлогын хүү 8-9% байхад банкнуудын зээлийн дундаж хүү 17% байсан бол өнөөдөр зарим банкууд бизнес эрхлэгчдэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахад жилийн 10.5%-ийн хүүтэй 300 саяас – 1 тэрбум хүртэлх зээлийг олгож эхлэлээ.
Банкуудын төгрөгийн жилийн хүү дунджаар 9.8% байх тохиолдолд хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалт бол үл хөдлөх хөрөнгө юм. Улаанбаатар хот дахь, ялангуяа Сүхбаатар дүүрэг буюу хотын төвийн үнэ цэнэтэй байршил бүхий өндөр, тансаг зэрэглэлийн орон сууцны үнийн жилийн дундаж өсөлт 15%, түрээсийн өгөөж 12% зэрэг нь Монгол улсыг хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж буй нэг үзүүлэлт юм.
Монголиан Пропертис компанийн хэрэгжүүлсэн төслүүдийн жилийн түрээсийн өгөөж 8-12%, орон сууцны үнийн өсөлт 15-400%-тай байсаар ирсэн.
Жишээ нь Реженси Резиденс орон сууц, үйлчилгээ хосолсон цогцолборын 158 м2 бүхий байрыг 2007 онд нэг метр квадратыг нь ₮1,354,764 худалдан авч нэг сарын ₮4,259,400-аар түрээслүүлж, жилд 51,112,800 төгрөгний түрээсийн орлого олдог байсан нь 24%-ын түрээсийн өгөөж буюу банканд мөнгөө хадгалуулснаас даруй 2 дахин их орлого юм. Дээр нь тус барилгын үнэ 2007 онд м2 нь ₮1,3 сая байсан бол өнөөдөр дундаж үнэ м2 нь 4,5 сая болсон нь тус капиталын үнэ цэнэ өнгөрсөн хугацаанд 246%-иар өссөнийг илэрхийлнэ.
Барилгын нэр |
Ашиглалтанд орсон он |
Түрээсийн өгөөж |
Үнийн дундаж өсөлт 2010 - 2020 |
Regency Residence |
2010 |
24% |
246% |
Ийм өндөр дүнтэй өгөөж болон үнийн өсөлт зөвхөн хөгжиж буй оронд л байдаг учраас гадны орны иргэд ч гэсэн Монголын үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах сонирхол ихтэй байдаг.
Та худалдаж аваад эхний сараас түрээсийн орлого, өгөөж авч болох өндөр үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө хайж байна уу? 📞7730-0770, ✉️info@mongolianproperties.com