Хөл хорионд хашигдаад энэ зун аль аймаг руу, хаашаа аялах вэ гэж бодож сууна уу? Эх орныхоо үзэсгэлэнт уул, хангайн нуруу, уудам хээр тал, зэрэглээт говь, ой тайга руу энэ зун, намар л аялахгүйм бол өөр хэзээ гэж. Доорх 10 онцлох газар болон буудаллах баазыг танд санал болгоё.
1.Улаанбаатар -> Хөвсгөл 🚙815 км
Double Lake by Khuvsgul 📞99095771 🌟🌟🌟🌟🌟
@DoubleLakeToilogt 🌐https://bit.ly/3gcm1Y2
Reviews: Хөвсгөлийн хамгийн шилдгийн шилдэг баазуудын нэг. Үйлчилгээ, зочломтгой байдал нь байгальтайгаа дүйцэхүйц. Байршил Тойлог нуурын хөвөөнд. Батут (trampoline) зэрэг хүүхдийн тоглоомын талбайтай. Дотор, гаднах тохижилт тун тав тухтай. Тав тух, үйлчилгээ, хоол гээд олон талаар гадна болон дотоодын жуулчдын талархлыг хүлээжээ.
Хөвсгөлд заавал үзэх: Хорьдол Сарьдаг, Их Уул "Хясаа", Олон голын бэлчир, Ар босготын хавцал, Оргомжийн булан, Хөвсгөл Далай, Дэлгэр мөрөн, Саяны нуруу, Бүрэнхан уул, Бэлтэс гол
"Double lake by Khuvsgul" бааз.
Маршрут эх сурвалж: news.cardoctor.mn
2.Улаанбаатар -> Өмнөговь 🚙841 км
The Three Camel Lodge 📞11313396 🌟🌟🌟🌟🌟
@ThethreecamelLodge 🌐https://bit.ly/2C2caVC
Reviews: Таван одтой нэр хүндийг 2002 оноос хойш тасралтгүй авч яваа, эх орноо дэлхийд сурталчилхад үнэтэй хувь нэмэр оруулсан бааз. Энэ жуулчны баазын менежмент, найрсаг үйлчилгээ, үнэмлэхүй зочломтгой байдал, тав тухыг Улаанбаатар хотод нутагшуулмаар. "National Geographic"-ийн талархал, сайшаалыг хүлээж, "National Geographic Traveler","National Geographic Adventure" сэтгүүлийн "Шилдэг Эко бааз" жагсаалтад багтсан. Байгалийн чулуу, элс болон Сибирээс авчирсан гол модоор зангидаж, ганц ч хадаас оруулалгүй Монгол сүм хийдийн загвар оруулан бүтээсэн архитектурын шийдэл бүхий барилгатай зэрэг эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой. Байршил өмнөговь аймгийн Булган сумын нутаг Булагтай уулын энгэрт байрлана.
Өмнөговьд заавал үзэх: Ёлын ам, Хонгорын элс, Говь сүндэрлэсэн гандирсын хот Хэрмэн цав, Баян заг, Сэврэй хайрхан, Галбын говь, Мухар шивэртийн ам, Толь хад
"The three camel lodge" бааз.
Хэрмэн цав. Зургын эх сурвалж:@erdenebulganphotographer
3.Улаанбаатар -> Завхан 🚙1020 км
Их тэнгэрийн хүрээ бааз 📞98702384
Байршил: Завхан аймаг, Эрдэнэхайрхан сум, Улаагчны Хар нуурын урд эрэг, элсэн манханаас 800м зайд байрладаг
Завханд заавал үзэх: Улаагчийн хар нуур, Отгонтэнгэр хайрхан, Долоон товгор, Мухартын гол, Сэнжит цохио, Ногоон нуур, Цагаан нуур, Бүст нуур, Тэлмэн нуур
Улаагчийн хар нуур. Зургын эх сурвалж: @erdenebulganphotographer
Маршрут эх сурвалж: news.cardoctor.mn
4. Улаанбаатар -> Архангай 🚙459 км
Duut Resort Mongolia 📞98881499 🌟🌟🌟🌟
@duutresortmongolia.mn 🌐https://bit.ly/3imMHqY
Reviews: Цэнхэрийн халуун рашаан гэж олонд танигдсан, тохь тухтай, цэвэрхэн, үйлчилгээ сайн, нөхөрсөг харилцаатай хамт олонтой, гадаа модны захад халуун рашаанд алжаал тайлмаар
Архангайд заавал үзэх: Тэрхийн цагаан нуур, Чойдогийн боргио, Чулуут гол, Хорго, Суварга Хайрхан, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас
"Duut Resort" бааз.
Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур. Зургын эх сурвалж: @erdenebulganphotographer
5.Улаанбаатар -> Өвөрхангай 🚙371 км
Asa Land Resort 📞99050706 🌟🌟🌟🌟
@asalandmongolia 🌐https://bit.ly/2D55sz3
Reviews: Өвөрхангайн хамгийн тохь тухтай жуулчны баазуудын нэг яах аргагүй мөн. Анх 2005 онд байгуулагдсан Dream land баазын суурин дээр шинэ төсөл хэрэгжүүлж 2019 онд бүрэн шинэчлэгдсэн. Гэр хэлбэртэй орчин үеийн загварын хагас люкс зэрэглэлийн буудлууд нь эсгий хавтан дулаалгатай, дотроо ариун цэврийн өрөөтэй. Канад технологийн эко хаус барилгууд мөн адил дотроо ариун цэврийн өрөөтэй, жилийн 4 улирал ажилладаг.
Өвөрхангайд заавал үзэх: Хүйсийн найман нуур, Хустын голын рашаан, Таацын цагаан нуур, Ширээтийн нуур, Эрдэнэ зуу хийд, Улаан цутгалан, Элсэн тасархай, Хархорум хот
"Asa Land Resort" бааз.
Хүйсийн найман нуур. Зургын эх сурвалж:@erdenebulganphotographer
6.Улаанбаатар -> Увс 🚙1425 км
Оршин тогтнохуй бааз 📞77110088, 99136772
@ottourmongolia
Байршил: “Оршин тогтнохуй” жуулчны бааз нь Увс аймгийн Улаангом хотоос хойш 100 км-т, Увс аймаг Баян-Өлгий аймгийн хооронд жуулчдын гол дамжин өнгөрөх маршрутын дагуу Үүрэг нуураас баруун зүгт 20 км-т Хархираа, Түргэний уулсын байгалийн үзэсгэлэнт газар N 49*56’43.41, E 91*16’20.85, 1995 м өндөрт байрладаг.
Маршрут: 1. Улаанбаатар хот-Тэрхийн Цагаан нуур 🚙660 км 2.Тэрхийн Цагаан нуур-Хяргас Нуур, Хэцүү Хад 🚙670 км. Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэл засмал замтай. Завхан аймгийн Сонгино сумаас 150 км яваад Хяргас нуур хүрнэ. Хяргас нуур руу "Prius"-тэй аялсан туршлага бүхий блог уншихыг хүсвэл -> ubinfo.mn/read/1971.
Увсад заавал үзэх: Хархираа Түргэний уулс, Дэглий цагаан хайрхан, Хяргас нуур, Хэцүү Хад, Олон нуурын зуслан, Гоожуурын хүрхрээ, Ханхөхий уулс, Үүрэг нуур, Увс нуур, Ачит нуур
Хяргас нуур, Хэцүү Хад. Зургын эх сурвалж:@dugaraa_photo
7.Улаанбаатар -> Дундговь 🚙404 км
Онгийн Нууц Бааз 📞70000450 🌟🌟🌟🌟
@mongoliansecrethistory 🌐https://bit.ly/3eY11nw
Байршил: “Онгийн Нууц” жуулчны бааз нь Улаанбаатар хотоос баруун өмнө зүгт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг, Онгийн хийдийн дэргэд байрладаг.
Reviews: Найрсаг хамт олонтой, сайхан үйлчилгээтэй, орчин, агаар, хоол янзтай. Сайхан сэтгэгдэл төрүүлж, жуулчин, үйлчлүүлэгч нар олон дахин үйлчлүүлдэг.
Дундговьд заавал үзэх: Цагаан суварга, Их газрын чулуу, Бага газрын чулуу, Сүм хөх бүрд, Өөш Манхан, Дэлгэрхангай уул, Онгийн хийдийн туурь, Дэл уул, Сөдөтийн ам
Цагаан суварга. Зургын эх сурвалж:@dugaraa_photo
8.Улаанбаатар -> Хэнтий 🚙404 км
Хар зүрхний хөх нуур 📞9913-3636 🌟🌟🌟🌟
@khukhnuur.mn 🌐https://her.is/3it0FaN
Байршил: Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум, Бишрэлт жуулчны бааз, Хэнтий аймаг
Reviews: Сайхан байгальтай, амар амгалангийн туйлыг мэдрүүлсэн баян хангайтай, заавал очиж үзэх ёстой газруудын нэг, бааз ажиллуулж байгаа хүмүүс нь байгаль, орчиноо хайрлаж хамгаалж байгаа нь бахархууштай. Ямар ч хог байхгүй, зурсан зураг шиг үзэсгэлэнтэй байгальтай.
Хэнтийд заавал үзэх: Бурхан Халдун уул, Чингис хааны гэрэлт хөшөө, Хар зүрхний хөх нуур, Онон гол, Яргуй хавцал, Хэрлэнгийн хөдөө арал, Онон Балж, Дэлүүн болдог, Дуурлиг нарс, Хангал нуур
Хар зүрхний хөх нуур. Зургын эх сурвалж:@erdenebulganphotographer
9.Улаанбаатар -> Булган 🚙580 км
Баатарван амралт, сувилал 📞77170066 🌟🌟🌟🌟
@baatarvan.amralt 🌐https://bit.ly/3ff4Apm
Байршил: Хутаг-Өндөр сум, гуртын гүүр, Булган аймаг
Reviews: “Гранд Мед“ эмнэлгийн харьяа “Баатарван “ амралт нь гадаад, дотоодын жуулчдын талархлыг хүлээсэн, энгийн, хагас люкс, бүтэн люкс зэрэглэлийн өрөөнүүдээс сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой ба өрөө бүрт өндөр хурдны интернет, кабелийн телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн. Усан бассейн, ширээний теннис, пүүл билъярд, сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөгийн талбай, бүжгийн заал, кино театр, 4 дугуйт мотоцикль, дугуйн аялал, завьтай аялал бүхий
Булганд заавал үзэх: Эг Тарвагатайн бэлчир, Хөгнө тарны хийд, Сээрийн хавцал, Хөгнө хаан уул, Чин толгойн балгас, Хар бухын балгас, Шивээт улааны цогцолбор, Уран тогоо уул, Харгал нуур
Баатарван амралт, сувилал.
Эг тарвагатайн бэлчир, Тэшиг сум, Булган аймаг. Зургын эх сурвалж:@erdenebulganphotographer
10.Улаанбаатар -> Баян-Өлгий 🚙1208 км
🌐https://her.is/2NWJaBp
Reviews: Монгол улсын хамгийн өндөр уул болох Алтай Таван Богд байрлах Баян-Өлгий аймаг нь Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй. Бvргэд, домбор, Наурызын баяр бол казах тvмний брэнд. Бүргэдээр ан хийх ёс нь 250 гаруй жил үргэлжилж ирсэн уламжлалтай.
Баян-Өлгийд заавал үзэх: Алтай Таван Богд, Потанины мөсөн гол, Их Түргэний уулс, Ёлтын сав газар, Бага Түргэний хүрхрээ, Цагаан голын эх, Толбо нуур, Хотон нуур
Алтайн уулс, Ойгор голын хөндий, Баян-Өлгий. Зургын эх сурвалж: @erdenebulganphotographer
Толбо нуур, Баян-Өлгий. Зургын эх сурвалж: @erdenebulganphotographer