Монголиан Пропертис Блог

Ямар улиралд байр худалдан авах нь зөв бэ?

Written by Lkhagvasuren Nyamjav | Dec 27, 2019 8:23:03 AM

Бидний судалгаанаас харахад намар буюу ес болон аравдугаар сард шинэ байр хамгийн ихээр худалдан авдаг байж. Харин сүүлийн жилүүдэд уг хандлага өөрчлөгдөж өвлийн саруудад байр сонгох нь давамгайлах хандлагатай болсон нь ажиглагдаж байна.

Хамгийн чухал нь ид өвлийн хүйтэнд худалдан авах гэж байгаа байрныхаа халаалтыг өөрийн биеэр мэдрэх, тус орон сууцны байршил, орчин тойронд өвлийн утаа ямар төвшинд байгааг мэдэх, авто зогсоолдоо ороход халтиргаа гулгаа үүсч байгаа эсэх, мөн ойр зуур дэлгүүр үйлчилгээний төвүүд рүү алхаад явахад даарч байна уу үгүй юу зэрэг хүчин зүйлсийг анхаарч шалган худалдан авалтаа хийж байхыг бид зөвлөж байна.

Та үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар зэхэж байна уу? Мөнгөө зөв үл хөдлөх хөрөнгөнд оруулж байгаа эсэх дээр танд зөвлөгөө хэрэгтэй байна уу?

Өөрийн үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын шийдвэр дээр надтай чөлөөтэй ярилцахыг хүсвэл доорх lkhagvasuren@mongolianproperties.com хаягаар холбоо бариарай.