Олон улсын судалгааны мэргэжилтнүүд болон үл хөдлөх хөрөнгийн агентуудаас бүрдсэн Монголиан Пропертисийн судалгааны баг таны бизнест амин чухал ач холбогдолтой үл хөдлөх хөрөнгө, бизнес, эдийн засгийн судалгааны болон зөвлөх үйлчилгээг хувь хүн, албан байгууллагын захиалгаар зөвхөн танд зориулж Англи, Монгол зэрэг төрөл бүрийн хэл дээр олон улсын стандартын дагуу мэргэжлийн төвшинд гүйцэтгэсээр байна.
12 сар буюу 1 жилээс дээш хугацааны түрээсийн үйлчилгээг урт хугацааны түрээс гэнэ. Бид таны хүссэн байршилд орон сууц, үйлчилгээний зориулалттай талбай, оффис болон үйлдвэрлэлийн зориулалттай байгууламжийг өөрийн дотоод мэдээллийн сангаас түргэн шуурхай хайж хамтран ажиллахад бэлэн байна.
Хэрэв та орон сууц, оффис, үйлчилгээний талбай, агуулах эсвэл газар худалдан авахаар хайж байгаа бол манай цахим хуудсанд байрлах Монголын хамгийн том мэдээллийн сангаас хүссэн хайлтаа хийж сонирхох боломжтой.
Монголиан Пропертис компани нь Монголын хамгийн анхны, хамгийн туршлагатай, салбартаа тэргүүлэгч үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани юм. Бид үл хөдлөх хөрөнгө зуучлалаас гадна орон сууцны менежмент, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөгөө, интерьер дизайн, дотоод засал зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлж байна.