Аливаа байршилд бүтээн байгуулалт хийх зорилгоор газар худалдаж авахаас өмнө яагаад магадлан шалгалт хийх ёстой вэ? Иргэн, хуулийн этгээд нь газар худалдан авахаас өмнө “due diligence” буюу хуулийн болон санхүүгийн магадлан шалгалт заавал хийлгэх шаардлагатай бөгөөд ингэснээр үргүй зардал, гарз хохирол бий болох түүнчлэн хууль бус эсвэл маргаантай асуудлаас урьдчилан сэргийлж, эрсдэлээс хамгаалж чадна. Тиймээс танд дараах цөөхөн алхмыг хийхийг зөвлөж байна.
Хэрэв та өөрийн хөрөнгөөр эсвэл арилжааны банкнаас зээлээр (ипотекийн 8% болон энгийн орон сууцны зээлийн 18%) орон сууц, хашаа байшин худалдан авахад хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар татварын хөнгөлөлт эдэлж болно.
Бидний судалгаанаас харахад намар буюу ес болон аравдугаар сард шинэ байр хамгийн ихээр худалдан авдаг байж. Харин сүүлийн жилүүдэд уг хандлага өөрчлөгдөж өвлийн саруудад байр сонгох нь давамгайлах хандлагатай болсон нь ажиглагдаж байна.
Зарим хүмүүс хуучин байр худалдаж аван засвар хийн нүүж ордог. Харин зарим нь шинэ байр худалдан авахыг илүүд үздэг. Бид энэ дугаараар шинэ орон сууц худалдаж авахад барилга барьж буй компанийн түүх болон өмнөх туршлагa гэх мэтчилэн чухал зүйлүүдийг яагаад мэдэх хэрэгтэйг уншигч танд тайлбарлая.
Олон улсын судалгааны мэргэжилтнүүд болон үл хөдлөх хөрөнгийн агентуудаас бүрдсэн Монголиан Пропертисийн судалгааны баг таны бизнест амин чухал ач холбогдолтой үл хөдлөх хөрөнгө, бизнес, эдийн засгийн судалгааны болон зөвлөх үйлчилгээг хувь хүн, албан байгууллагын захиалгаар зөвхөн танд зориулж Англи, Монгол зэрэг төрөл бүрийн хэл дээр олон улсын стандартын дагуу мэргэжлийн төвшинд гүйцэтгэсээр байна.
Хэрэв та орон сууц, оффис, үйлчилгээний талбай, агуулах эсвэл газар худалдан авахаар хайж байгаа бол манай цахим хуудсанд байрлах Монголын хамгийн том мэдээллийн сангаас хүссэн хайлтаа хийж сонирхох боломжтой.
Хөл хөдөлгөөн ихтэй их хотод ихэнхи байрнууд жижиг хэмжээтэй байдаг нь нууц биш. Харин ийм тохиолдолд байраа хэрхэн аятайхан орчин үеийн тохилог байдлаар тохижуулах вэ гэдэг дээр олон хүмүүс толгойгоо өвтгөдөг. Иймээс дараах 30 зөвлөгөөг хэрэгжүүлснээр та хэрхэн гэрээ илүү гэгээлэг болон зай ихтэй харагдуулах тал дээр шинэ санаанууд олж авна гэдэгт итгэлтэй байна.
Олимпик Резиденс нь Төрийн ордон, Чингисийн талбайгаас чанх урагшаа, ОЛИМП болон ЮНЕСКО-ын гудамжны огтлолцол цэгт бизнес, эдийн засаг, соёлын төв дунд байрладаг.
Агент нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дахь таны хөтөч бөгөөд туршлагатай агент нь таны цаг зав, хэрэгцээ, шаардлагад тохирсон шийдлүүдийг олохоос гадна байж болох хамгийн доод үнийг таны өмнөөс тохиролцож чадна.
Asia Pacific Investment Partners
Mongolian Properties
Regency Residence Penthouse
The Olympic Residence
The Circus Residence
The Village @ Nukht
Монголиан Пропертис компани нь Монголын хамгийн анхны, хамгийн туршлагатай, салбартаа тэргүүлэгч үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани юм. Бид үл хөдлөх хөрөнгө зуучлалаас гадна орон сууцны менежмент, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөгөө, интерьер дизайн, дотоод засал зэрэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлж байна.