Хөл хөдөлгөөн ихтэй их хотод ихэнхи байрнууд жижиг хэмжээтэй байдаг нь нууц биш. Харин ийм тохиолдолд байраа хэрхэн аятайхан орчин үеийн тохилог байдлаар тохижуулах вэ гэдэг дээр олон хүмүүс толгойгоо өвтгөдөг. Иймээс дараах 30 зөвлөгөөг хэрэгжүүлснээр та хэрхэн гэрээ илүү гэгээлэг болон зай ихтэй харагдуулах тал дээр шинэ санаанууд олж авна гэдэгт итгэлтэй байна.
1. Толь байрлуулах
Жижиг ч бай том ч бай толь байрлуулснаар толин тусгал нь өрөөг илүү саруулхан гэрэлтэй болгож харагдуулдаг. Тиймээс зурагны оронд чимэглэлийн тольнууд өлгөснөөр тухайн орон зайнд илүү том мэт мэдрэмж төрүүлэх болно.
2. Том буйдан тавих
Том тавилга нь өрөөний хамаг зайг эзэлнэ гэж ихэнхи хүмүүс санаа зовдог боловч эсрэгээрээ том булангын буйдан нь #1-т олон хүнийг багтаана #2-т тохилог орчинг бүрдүүлж өгдөг.
3. Гайхшруурлах хүчин зүйл
Зоригтой шийдэл бүхий хурц хээтэй дэр зураг эсвэл хивс тавьснаар бусдын анхаарал жижигхэн зочны өрөөнд тань биш өвөрмөц шийдэл бүхий дэр, хивсэн дээр бууна. Тэгээд ч гоё хээтэй дэр гэрийг илүү сонирхолтой болгож өгнө.
4. Тэгш шугамыг баритмлах
Тавилга эсвэл зурагнуудыг нэг шугаманд байрлуулах. Ингэснээр гэр орон эмх цэгцтэй замбараатай харагдахаас гадна орон зайг илүү том мэт мэдрэмж төрүүлнэ.
5. Хананд хаддаг тавилга сонгох
Том хөлтэй шүүгээ, шургуулга, зурагтын тавиур зэргийг хананд хаддаг тавилгаар сольсноор өрөө илүү зайтай болж өгнө.
6. Тэгш өнцөгт бус хэлбэртэй хана буланг ашиглах
Аль нэг өрөө тань гурвалжиндуу хэлбэртэй байх эсвэл коридорын хана тань нэг л авцалдахгүй харагдаад байвал ханыг хээтэй болон цэцэгтэй ханын цаасаар чимэглэж өгснөөр хэн ч таны сонин хэлбэртэй коридорыг анзаарахгүй өнгөрөх болно.
7. Өвөрмөц болон эртний эдлэл ашиглах
Зочны өрөөндөө ямар нэгэн өвөрмөц декор эсвэл эртний эдлэл тавьснаар зочдын тань анхаарал таны торгон мэдрэмжтэй, байршлыг нь зөв олж тавьсан тэрхүү чимэглэл дээр буух болно. Жишээ нь морин хуур, бугын эвэр гээд өлгөж болно шүү дээ.
8. Хана дүүрэн ном
Унтлагын эсвэл зочны өрөөний ханыг бяцхан номын сан болгох. Яагаад гэхээр гоё дизайнтай хийсэн номын сан нь зочдын анхаарлыг татаад зогсохгүй гэрт тансаг уур амьсгал оруулж өгнө.
9. Бүх зайг зөв зүйтэй ашиглах
Жижиг байрны нэг онцлог нь та бүх зайг зөв бас эвтэйхэн ашиглах ёстой болно. Жишээ нь зочны өрөөний ширээн доор бамбагар сандал хийх гэх мэт.
10. Гэртээ амьд орчин бүрдүүлэх
Гэр саарал, амьгүй байвал хэн ч гэртээ тайван амарч чадахгүй гэдэгтэй санал нийлэх байх. Тиймээс ханын цэцэг эсвэл ургамал тариарай.
11. Нэг өнгөөр аль болох дагнах
Хана цагаан байх тусмаа зайтай харагддаг гэдгийг санаарай. Харин тавилга завсрын өнгөтэй байвал гэрийн чимэглэлтэй амархан зохицно.
12. Хөшиг урт байх
Урт хөшиг нь таазыг өндөр харагдуулна. Нууц нь юунд вэ гэхээр хөшигөө таазанд тултал өлгөөд газарт бага зэрэг шүргүүлэх байдал юм.
13. Аливаа зүйлийг гурав гурваар нь хослуулах
Буйдан дээр хэтэрхий олон дэр байвал гурав болгох, эсвэл зураг, цэцэг, шөнийн гэрэл гурвыг ижил өнгөөр хослуулах зэргээр гурвын дүрмэнд захирагдвал гэр маш эмх цэгцтэй болно.
14. Энгийн минималист байх
Хэт их хээ угалз, эрээлжилсэн олон өнгө нүдийг ядрааж стрессийг нэмэгдүүлнэ. Та гэртээ байхдаа цаанаа л бухимдаад байвал тавилгуудаа нэг ажиглаад үзээрэй. Хэрвээ та интериор чиглэлээр дөнгөж суралцаж эхлэж байгаа бол ихэнх тавилгуудаа цайвар суурь өнгөтэй болгоод ганц нэг тод өнгө болон металик чимэглэл оруулахад л болно.
15. Бүгдийг багтаах
Жижиг зочны өрөөг сонирхолтой болгох үүднээс нэг булангаа оффис маягаар тохижуулж яагаад болохгүй гэж.
16. Гэртээ гэрэл нэмэх
Гэрлийг ашиглан өрөөг том уужуу болгож болно. Ганц түвшинд гэрэл байрлуулахаас зайлсхийж олон түвшинд, жишээлбэл тааз, ширээ, хана болон шаланд гэх мэт олон янзын гэрэлтүүлэг байрлуулсанаар гэрлээр тоглож илүү таатай мэдрэмж төрүүлж болно. Ингэснээр илүү гэрэлтэй илүү саруулхан өрөө мэдээж зайтай болж харагдана.
17. Бүх талбай тавцанг ашиглахаа битгий мартаарай
Цонхны хажуугийн ханан дээр номын тавиур хийх. Эсвэл сувинерын тавиур хийгээрэй.
18. Өлгөдөг тавиур ашиглах
Таазнаас тогтоодог өлгөдөг тавиурнууд хичнээн орчин үеийн бас сонирхолтой санаа гээч. Харин ханатайгаа ойролцоо өнгөтэй байвал илүү зүгээр.
19. Том хивс эсвэл ширдэг
Том өрөөнийхөө голд жижигхэн ширдэг дэвсэх нь өрөөг маш жижиг харагдуулна. Тиймээс хивсний талбай том байх тусмаа л зүгээр.
20. Хурц шийдэмгий мөртлөө завсрын өнгө дагах
Жижиг орон зайг өвөрмөц хээ загвартай боловч завсрын өнгө дагнан чимэглэх нь зохимжтой байдаг тул та туршаад үзээрэй. Мөн завсрын өнгөтэй жаазтай боловч доторхи зураг нь сонирхолтой байснаар таны гэр хэт их хичээсэн юм шиг харагдахгүйгээр орчин үеийн харагдах болно.
21. Давхар давхар шүүгээ
Жижиг байранд тулгарах хамгийн том асуудал бол мэдээж агуулах, бүх эд хогшилоо эмх цэгцтэй хадгалахын тулд та далд шүүгээ нүх сүв болгоныг зөв зохистой ашиглах хэрэгтэй, жишээлбэл доогуураа шургуулгатай эсвэл ор болдог буйдан. Орчин үед олон төрлийн үйлдэлтэй буйдан нь зай хэмнээд зогсохгүй тухтай байдлаараа хүмүүсийн анхаарлыг татаж байна.
22. Дүрэм дагах албагүй
Зочны өрөөнд заавал буйдан + кофе ширээ байрлуулах албагүй гэдгийг санаарай. Та кофе ширээгээ гээн зөвхөн буйдан болон тухтай шалны дэвсгэр, мөн хураагддаг ширээ ашиглахад л хангалттай зай хэмнэж чадна.
23. Нууц агуулах
Дахиад л зай хэмнэх тухай ярьж байгаа ч гэсэн маш цэвэрхэн, хананаас ялгарахгүй өнгөтэй боловч цаашаагаа том зайтай ханын шүүгээ бас маш хэрэгтэй эд шүү.
24. Босоо тавилга
Аль болох дээшээгээ чиглэлтэй босоо тавилга нь гэрийн таазыг өндөр харагдуулна.
25. Том өрөөний ширээнээс татгалзах
Тэгээд хаана кофегоо тавина гэж? Яг ийм үед бөөрөнхий сандал хэрэг болно. Бас том өрөөнд чимэг оруулна.
26. Заавал ширээ тавих хэрэгтэй байвал шилэн ширээ сонгоорой
Шилэн ширээ нь тунгалаг учир зай эзэлж харагддаггүйгээрээ давуу талтай.
27. Гэрийн уур амьсгалыг зөөлөн өнгөөр бүрдүүлэх
Металлик, завсрын зөөлөн өнгөнүүд нь гэрийг тухтай тайван болгодог.
28. Гэр хэт нэг өнгийн байвал мэдээж уйтгартай харагдана
Тиймээс эзэгтэй нар маань ямар нэгэн тод өнгө оруулахыг хүсэх нь мэдээж. Ийм үед гэрийн бусад өнгөтэй аль болох зохицохоор бас хослохоор өнгө сонгоорой.
29. Шинэлэг санаа
Доорхи зурган дээрх шиг хөшиг ашигласнаар хөшиг байрлах ханыг чөлөөлж өгч байгааг анзаарч байгаа биз дээ? Мөн хөшгийг цонхноос нилээн дээхнэ тогтоосноор тааз өндөр урт харагдана.
30. Классик хар болон цагаан
Хэрвээ ямар өнгө сонгохоо мэдэхгүй байвал гэрээ зөвхөн хар цагаан өнгөөр тохижуулж бас болохыг дизайнерууд зөвлөж байна.
Та эдгээр санаануудын аль нэгийг хэрэгжүүлснээр гэрээ том зайтай харагдуулаад зогсохгүй илүү сонирхолтой болгож чадна гэдэгт итгэж байна.
Мөн та өөрийн амьдрах байраа хараахан олоогүй байгаа бол Монголиан Пропертис мэдээллийн сангаас хайлтаа хийхэд илүүдэхгүй.
Эх сурвалж: apartmenttherapy.com