Орон сууц АНХ худалдаж авсан бол татварын буцаалт авах боломжтой

Хэрэв та өөрийн хөрөнгөөр эсвэл арилжааны банкнаас зээлээр (ипотекийн 8% болон энгийн орон сууцны зээлийн 18%) орон сууц, хашаа байшин худалдан авахад хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар татварын хөнгөлөлт эдэлж болно. Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд тухай орон сууцыг борлуулсан аж ахуйн нэгжээс заавал төлбөрийн баримт /и-баримт/ авсан байх ёстойг анхаараарай. Орон сууц борлуулсан аж ахуйн нэгж, иргэн нь нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ суутган төлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд олгосон төлбөрийн баримтад 2%-ийн буцаан олголт буюу урамшуулал тооцогдоно.

Хэрэв өөрөө орон сууцаа барьж ашиглалтад оруулсан бол тухайн орон сууцыг барьсан бараа материалаа худалдаж авахад төлсөн төлбөрийн баримтуудаа /и-баримт/ заавал авах ёстой ба энэхүү төлбөрийн баримт нь НӨАТ-ын тухай хуулийн урамшуулал болох сугалаанд хамрагдах мөн 2%-ийн буцаан олголт авах боломжтой.

НӨАТ-ын тухай хуулиар 2 хувийн урамшуулал болох буцаан олголт нь тухайн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бизнес эрхлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч тохиолдолд  хоёр хувийн урамшуулал тооцогддог болно.

Та бүхэн доорх материалуудыг 2020 оны 2 дугаар сарын 15 оны дотор бүрдүүлэн харъяа дүүргийнхээ татварын газар болон Мишээл, Дүнжингарав, Драгон болон Зургаан буудал Оргил худалдааны төвүүдэд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох хандана уу.

 

 

Бүрдүүлэх материалуудын жагсаалт 

  1.1 Шинээр барьсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд /16.1.12/

Д/Д

Бүрдүүлэх бичиг баримт

Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага

Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авч ирэх

Монгол шуудан  компаниар  хүргүүлэх

“XУP” төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглах

1

 Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт

Дэвтэр, дэвтрийн хуулбар

Дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх  

Дэвтэр, дэвтрийн хуулбар

2

Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /

Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2%  

3

Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

ТҮЦ машинаас авсан хүчинтэй хугацааны /30 хоног/ иргэний үнэмлэхийн лавлагаа

“ХУР” системээс гаргах

4

Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт

Нийгмийн даатгалын дэвтэр,  дэвтрийн хуулбар

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх

“ХУР” системээс гаргах

5

Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт

Гэрчилгээ, гэрчилгээний  хуулбар /Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/

Гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх

 “ХУР” системээс гаргах /Үл хөдлөх хөрөнгийн  "Ү" серийн дугаараар хурдан гарна

6

Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт

Гэрээ, гэрээний хуулбар /Гэрээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/  

Гэрээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх

Гэрээ, гэрээний хуулбар /Гэрээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/  

7

Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт

“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт

8

Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт

Зээлийн гэрээ, гэрээний  хуулбар

Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх

Зээлийн гэрээ, гэрээний  хуулбар

9

Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

Холбогдох баримт, хуулбар

Холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байх

Холбогдох баримт, хуулбар

  1.2 Ашиглалтанд байсан орон сууц худалдан авсан иргэдийн чөлөөлөлтөнд хамрагдах анхны жилд /16.1.12/

1

 Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт

Дэвтэр, дэвтрийн хуулбар

Дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх  

Дэвтэр, дэвтрийн хуулбар

2

Хувь хүний орлогын албан татварын тайлан  /ТТ-06 (a),   ТТ-06 (б) /

Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн  байх

3

Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

ТҮЦ машинаас авсан хүчинтэй хугацааны /30 хоног/ иргэний үнэмлэхийн лавлагаа

“ХУР” системээс гаргах

4

Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт

Нийгмийн даатгалын дэвтэр,  дэвтрийн хуулбар

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх

“ХУР” системээс гаргах

5

Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт

Гэрчилгээ, гэрчилгээний  хуулбар /Гэрчилгээг эх хувиар авч ирэх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн байх/

Гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх

“ХУР” системээс гаргах /Үл хөдлөх хөрөнгийн  "Ү" серийн дугаараар хурдан гарна

6

Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт

Төлбөрийн баримт, баримтын хуулбар

Баримтын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх

Төлбөрийн баримт, баримтын хуулбар

8

Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт

Зээлийн гэрээ, гэрээний  хуулбар

Зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх

Зээлийн гэрээ, гэрээний  хуулбар

9

Орон сууц худалдан авах болон хувьдаа  орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт

Холбогдох баримт, хуулбар

Холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байх

Холбогдох баримт, хуулбар

 

Татварын газруудын холбоо барих утас:

Нийслэлийн Татварын газар: 70110705, 311288, 310573 

Хан уул дүүргийн Татварын хэлтэс: 70111288, 322830, 343361 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс: 451288, 457607 

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс: 70112092, 70115670

Баянгол дүүргийн Татварын хэлтэс: 70001288, 254427 

Сонгино Хайрхан дүүргийн Татварын хэлтэс: 70181288 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс: 312728, 218065

Дүнжингарав төв: 75751200 

Мишээл төв: 75851200 

Драгон төв: 75771200 

Зургаан Буудал Оргил салбар: 75851300

 

Эх сурвалж: Татварын Ерөнхий газар

 

Subscribe to Email Updates

2017 REAL ESTATE REPORT

Download 2017 Mongolia Real Estate Report

2018 REAL ESTATE GUIDE

Mongolian Real Estate guide