Утаа, асуудал, түүнийг шийдэх боломжуудын тухай

Khangal Purevdorj
Author Khangal Purevdorj

Dec 20, 2018 7:19:32 PM / Нийтлэл, Эдийн засаг

Асуудал
  • 2018 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 56,1% буюу 215,156 өрх (795,759 хүн) гэр хорооллын өрхөд амьдарч байна
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80%-ийг гэр дулаалахад ашиглаж буй түүхий нүүрс, 10%-ийг тээврийн хэрэгсэл, 6%-ийг дулааны цахилгаан станц, 4% нь хөрсний бохирдлоос буюу нийт өрхийн амьжиргааны ялгаатай байдлаас шууд хамаарч байна

 

UB yalgaatai baidal

 

  • УБ-ын агаарын бохирдлоос улбаалж жилд дунджаар 1400 - 4000 орчим хүн амь насаа алддаг. Үүний 15% нь хүүхэд байна.
  • 0-5 насны буюу бага насны хүүхдүүд Улаанбаатарын утаа, тоосжилтын нөлөөнд хамгийн их өртдөг
  • ДЭМБ-ын явуулсан судалгаагаар уушгины үрэвсэл, хатгалгаанаас нас барсан хүүхдүүдийн 50% нь утаанаас улбаатай

 

23592394_314650189014152_8154024604336384102_o

 

  • Нарийн ширхэглэг тоосонцор (PM2.5) нь амьсгалын хийн солилцоо явуулах эцсийн цэг болох цулцанд хүрэх туулах чадвартай. PM2.5 нь хамар залгиур, цагаан мөгөөрсөн хоолой, бронх, бронхиол, цулцангийн бүхий л хэсгүүдэд шигдэж хэсэг газрын үрэвсэл, дархлаа тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг хорт чанартай
  • Улаанбаатарын оршин суугчид дунджаар Монголын стандартын хүлцэх хэмжээнээс 10 дахин их хэмжээтэй нарийн ширхэглэг тоосонцроор амьсгалдаг
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр 1 метр куб эзлэхүүнтэй агаарт 24 цагийн дундаж нь 25 мкг хүртэл хэмжээтэй байхыг хүлцэх хэмжээ гэж үздэг бол Монгол улсын агаарын чанарын MNS 4585:2007 стандартад 50 мкг/м3 хүртэл хэмжээтэй буюу 2 дахин их хэмжээг хүлцэх хэмжээ гэж үзэж байна

 

Air Pollution Index PM 2.5 in Ulaanbaatar-1

 

  • Улаанбаатар хотын хүн амын дунд нарийн ширхэглэг тоосонцроос (РМ2.5) үүдсэн өвчлөл нэлээд хувийг эзэлдэг бөгөөд түүний өртөлтийн жилийн дундаж хэмжээ нь 70 мкг/м3 байгаагаас шалтгаалан хүүхдийн уушгины хатгалгаа (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 120-130 орчим тохиолдол), насанд хүрэгчдийн зүрх судасны өвчлөл (цаг бус нас баралт жилд ойролцоогоор 1250 тохиолдол) зэрэг эмгэгүүд тэргүүлж байна
  • 2014 оны байдлаар РМ2.5 нөлөөллөөс 0-5 хүртэлх хүүхдийн нийт нас баралтын 33 хувийг амьсгалын доод замын цочмог халдвар, насанд хүрэгчдийн хувьд 19 хувь уушгины архаг бөглөрөл, 27 хувь нь зүрхний шигдээс, 24 хувь нь уушгины хавдар, 42 хувь нь харвалт (нийт нас баралтын) зэрэг нь агаарын бохирдлоос шалтгаалсан
  • 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор агаарын бохирдлыг одоо байгаа хэмжээнээс 50 хувиар бууруулах зорилт тавьж ажиллахыг тусгасан!!!

 

Air Pollution Index in Ulaanbaatar

 

Боломж I - Түрээсийн oрон cууцны зах зээлийг хөгжүүлэх замаар утааг багасгах боломж

 

  • Дийлэнх орны нийт хүн амын 30-40% нь түрээсийн орон сууцанд амьдардаг. Учир нь орон сууц худалдан авсны дараах тогтмол зардал таны орон сууцны зээлд сар бүр төлөх үнийн дүнгийн 50+ хувьтай дүйцнэ 

Ипотекийн зээлийн санхүүжилт, санхүүжилтийн эх үүсвэрийн хомс байдал, ипотекийн оочер, орон сууцны зээлийн хүү, өсөн нэмэгдэх шинэ орон сууцны дундаж үнэ, урьдчилгаа төлбөр, орон сууц худалдан авсны дараах сар бүр төлөх хүүгийн үндсэн төлбөр, ашиглалтын зардал болон инфляци зэрэг хүчин зүйл нь орон сууц худалдан авахаас түрээслэх нь илүү дарамт багатай, хараат бус шийдэл болгоход нөлөөлж байна

  • 2021 он хүртэл Улаанбаатар хотод 16000, хөдөө орон нутагт 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд 2018 ондоо багтаад 1562 орчим айлын орон сууц барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. "Түрээсийн орон сууц хөтөлбөр"-т тусгасны дагуу түрээсийн орон сууцны нэг м.кв талбайн төлбөр нийслэлд 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байх ба нэг сарын түрээсийн төлбөр 200-280 мянган төгрөг байна. Тус хөтөлбөрт гэр хороололд амьдардаг, 21 насанд хүрсэн, тогтмол орлоготой, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өндөр настай тэтгэврийн ахмадууд, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй иргэдийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно

  • 11, 12 болон 1 гэсэн хамгийн утаатай саруудад утаагүй хэсэг, дүүрэгт, эсвэл өртөг багатай хилийн чанадад орон сууц түрээслэх, боломжууд судлах, зөвлөгөө авах www.mongolia-properties.com

 Village at Nukht Clean Air

  • Жилд 15-105 тэрбум төгрөгийг утааны эсрэг төсөвлөдөг. Утаагүй яндан, сайжруулсан түлш, цахилгаан халаалт, хийн түлш, сайжруулсан зуух зэрэг богино хугацаанд үр дүнтэй төсөл хөтөлбөрт өнгөрсөн хугацаанд дор хаяж 300 - 350 гаруй тэрбум төгрөг үрсэн 
  • НҮБ-ын Хүүхдийн Сангаас явуулсан судалгаагаар 2016 онд Улаанбаатар хотын 0-18 хүртэлх насны хүүхдийн утаанаас үүдэлтэй эмчилгээ, үйлчилгээний зардалд 10.4 тэрбум төгрөг зарцуулжээ. 2018-2019 онд 9 тэрбум төгрөгийг ээж, хүүхдүүдийг амралт, салхинд гаргахад үрнэ

  • Улаанбаатар хотод гэр өрхөд амьдарч буй 215,516 гэр бүл (795,759 хүн ам)-ийн 16% (34,482 өрх) нь орон сууц худалдаж авах чадамжтай

 

8

 

  • 2018 онд ойролцоогоор 6,500 гаруй өрх айл орон сууц худалдаж авсан ба нэг өрх дунджаар 75 сая төгрөгийг орон сууц худалдаж авахад зарцуулсан

  • Монголиан Пропертис компанийн судалгаагаар 8%-ийн ипотекийн зээлээр орон сууц худалдаж авах, ая тухтай амьдрахад нэг өрхийн сарын орлого дор хаяж 1,600,000 төгрөг байх хэрэгтэй
  • 2018 онд Улаанбаатар хотын өрхийн сарын дундаж орлого 1.2 сая төгрөг болж өссөн ба 900 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх хотод 56.3% байна 

 

UB dundaj orlogo

  • Таван ханатай монгол гэрийн метр квадратын хэмжээ ойролцоогоор 28м2 бөгөөд Улаанбаатар хотод 40-60 метр квадрат бүхий нийтийн орон сууцны эрэлт хамгийн өндөр

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын тушаалын хавсралт дахь Жишиг          Үнэлгээнд

o   Нийтийн Орон Сууц барих өртөг 1 м.кв нь 1,120,600 төгрөг

o   Бүрэн цутгамал нийтийн орон сууц барих өртөг 1 м.кв нь 1,456,830 төгрөг

o   Үүн дээр газар болон гадна инженерийн шугам, сүлжээний зардал гээд нэг метр квадрат           дээр 100,000 төгрөг нэмэгдэнэ

Нийтийн орон сууцны барилгын өртгийн хувьд авч үзэхэд нэг метр квадрат 1,3 саяас 1,6 сая төгрөг бол зах зээл дахь шинэ орон сууцны дундаж м2-ын борлуулах үнэ 2.2 сая төгрөг байна

 

Боломж II - Утааг орон сууцжуулах замаар шийдэх боломж


Тухайлбал 350 тэрбум төгрөгийг 22 жилийн хугацаатай 3%-ийн хөнгөлттэй зээлээр дотоодын барилгын компаниудад олгоё гэж бодъё, хариуд нь зөвхөн зорилтот өрхүүдэд зориулж

  • 40-60 м2 хэмжээтэй 4018 ширхэг нийтийн орон сууц 2 жилийн дотор барих боломжтой
  • 20 жилийн хугацаатай жилийн 8%-ийн хүүтэй, 15% урьдчилгаа төлбөртэй, метр квадратыг нь 1,800,000 төгрөгөөр борлуулах боломжтой ба нийт 92 сая төгрөгийн үнэтэй байрны урьдчилгаа төлбөр 18 сая төгрөг, сар бүр зээлд төлөх дүн 602,237 төгрөг байх боломжтой
  • Бүх талууд хожоотой

Mongolian Properties Loan amount calculation 20 years

Боломж III - Зорилтот бүлгийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих

Монгол улсад 1.2 сая ажиллагчид, 92.4 мянган ажилгүй иргэд байгаагаас эдийн засгийн идэвхтэй хүн амын 61% буюу 811.5 мянга нь хот, суурин газарт байгаа бол 625 мянган эдийн засгийн идэвхгүй, ажилгүй иргэд хотод аж төрж байна. Баялгийн тэгш бус хуваарилалтаас ялгаатай нь Улаанбаатарт бид бүгд нэг агаараар амьсгалж байна

Mongolia Unemployment index

Эх Сурвалж: ҮСХ

 

Боломж IV - Нүүрс олборлогч, экспортлогч, уул уурхайн чиглэлийн тэргүүлэгч компаниуд утаатай холбоотой нийгмийн хариуцлага тал дээр манлайлах боломж

  • Монгол улс одоогийн байдлаар нийт 2.4 тэрбум ам.долларын 31.3 сая тонн нүүрс экспортолжээ
  • 2019 онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна

 

Боломж V - Бусад орны туршлагаас суралцах боломж

 

Хятад улс 4 жилийн дотор агаарын бохирдлыг (РМ2.5) 32%-иар бууруулж чадлаа. Улмаар дундаж наслалт 2.2 - 4.5 жилээр ихсэв. Яаж?

  • Хятад улсын Байгаль Орчны яам өнгөрсөн зун 143 хуудастай "утаатай тэмцэх төлөвлөгөө" боловсруулсан ба үүнд өвлийн цагаар дулаалахын тулд хувь хүмүүс, өрх гэр, албан байгууллагуудыг түүхий нүүрс ашиглахыг хориглосон. Түүхий нүүрс орлох хангалттай материал байгаагүй улмаас мэдээж хэрэг олон сая өрх гэр, бизнесийн байгууллага, оюутнууд халаалтгүйгээр өвөлжихөд хүрсэн золиос гарсан.
  • Сэргээгдэх эрчим хүч ялгаруулдаг, биологийн төрөл зүйлийг ихэсгэдэг, хотын агаарын бохирдлыг эрчимтэй бууруулах, 40,000 мод бүхий "Лиузоу Ногоон Хот"-ын ажил  2020 онд эхэлнэ

Mongolia Against Air pollution

  • Өвлийн гурван сард нэг өрх дунджаар 3-5 тонн нүүрс түлдэг бол 225 килограмм нүүрсхүчлийн хий, 60 килограмм хүхэрлэг хий ялгаруулдаг гэсэн үг. Бид хэдий хэмжээний мод тарих хэрэгтэй вэ?

ger horoolol

 

Та орон сууц, үл хөдлөх хөрөнгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авахаар сонирхож байгаа эсвэл дээрх блогын талаар ярилцах хүсэлтэй бол доорх хаягаар надтай холбоо барина уу khangal@apipcorp.com. Баярлалаа

Subscribe to Email Updates

2017 REAL ESTATE REPORT

Download 2017 Mongolia Real Estate Report

2018 REAL ESTATE GUIDE

Mongolian Real Estate guide