FURLA брэнд, минимал загвар, стилийн тухай товч

Furla Cover

 

Товч Түүх

1927 онд Фурла буюу Алдо Фурланетто Европоор гоёл чимэглэл, акссесор зарж, аялж байхдаа энэхүү брэндээ үүсгэн байгуулжээ. Эхэндээ тэрээр эмэгтэй хувцас загварын бөөний худалдаачин хийж байгаад 70-аад оноос эхлэн түүний хүүхдүүд бизнесийг нь үргэлжлүүлж, анхны гар цүнхний цуглуулгыг санаачилан гаргав.

 

Furla 1970s 1

70-аад оны винтаж Furla

Анхны гар цүнхний цуглуулга нь хормын төдийд л зарагдаж цаашлаад Франц, Америк зэрэг улс руу тэллээ. Гар урлал, нарийн хийц, үзэмж төгөлдөр байдал нь Furla брэндийн дахин давтагдашгүй Итали хэв шинж чанарыг тодорхойлох гол үнэ цэнийн үзүүлэлт гэнэ. Өдгөө Италийн хойд хэсэгт байрлах Бологна хотод төвтэй Furla брэнд нь гар цүнх, гутал, бүс, ороолт,  хэтэвч, гоёл чимэглэл зэргээр алдартай олон улсын брэнд болтлоо хөгжжээ.  

 

FUrla 2

 

Furla & Минимализм

Furla брэндийн минимал байдал нь гар цүнхний хэмжээнээс гадна олон төрлийн өнгөний сонголт болон өнгөний хэрэглээнд оршин байдаг. Ихэнх гар цүнх нь цулгуй нэг л төрлийн өнгөтэй буюу тухайлбал биеийн өнгөтэй, бараан, түгээмэл хар, тод, цайвар, бүдэг, завсрын өнгө, хэв маягтай. Товчхон хэлбэл Furla брэндийн цүнх нь хүн бүрт зориулагдсан, практик, энгийн загвартай.

 

 

Материалын хувьд итали савхин, нэхмэл даавуу, металл, синтетик полимер (PVC) зэргийг ашигладаг. 2010 оноос эхлээд синтетик полимер материалаар хийсэн ийм төрлийн пластик цүнхийг Candy гэж нэрлэх болсон байна.

 

 

Furla Метрополис буюу их хотын таних тэмдэг бүхий цуглуулга

Furla Метрополис нь Furla брэндийн өвөрмөц онцлог шинж чанарыг тод томруунаар илэрхийлэх цуглуулгуудын нэг бөгөөд онлайн худалдан авагчдын хамгийн сайн мэдэх сонголт аж. Гарын үсэг буюу таних тэмдэг болсон металл соронзон түгжээ бүхий ташуу судалтай савхин жижиг гар цүнхний загварууд нь ажилд, гадуур явахад, хотоор зугаалахад, найзуудтайгаа цагийг өнгөрүүлэхэд зэрэг бүх орчин нөхцөлд тохирохуйц.

 

 

Яриагүйгээр Furla брэнд нь дэлхийн нэр цуутай алдартнуудын топ 10 сонголтод багтана.

Таны өдөр тутмын амьдралын хэв маягийг илэрхийлэх цүнх аль нь вэ?


 

Олимпик Резиденс цогцолборын 1 давхраас энэхүү Итали брэндийн олон төрлийн цуглуулгаас ирж сонирхоорой.

 

Subscribe to Email Updates

2017 REAL ESTATE REPORT

Download 2017 Mongolia Real Estate Report

2018 REAL ESTATE GUIDE

Mongolian Real Estate guide