Furla брэндийн 2020 оны колибри загвар, Азийн зах зээл дахь өсөлт

Furla брэндийг нэг өгүүлбэрээр тодорхойлбол "дээд зэргийн атлаа худалдан авах чадамжид нийцсэн" гэнэ. Цар тахлын үеэр том брэндүүдийн борлуулалт унаж, бүр зогсолт хийж байгаа нь үнэн. Харин энэхүү итали брэндийн Хятад, Япон, Солонгос, Хонконг зэрэг Азийн зах зээлд эзлэх байр суурь улам өсөн нэмэгдэж байгаа талаар тус компанийн Ази Номхон Далайн бүсийг хариуцдаг тэргүүн, Алессандро Бартоли нэгэн ярилцлагадаа дурдсан байна. "Furla бол уламжлалт, аль хэдийн танигдсан бус харин бусдаас өөр, гар хийцийн онцлог хэв шинжтэй, “Италид үйлдвэрлэдэг” чанартай, атаархмаар" хэмээжээ. 

Furla17

Furla 1927 Mini Crossbody Hummingbird

Furla брэндийн Азийн худалдан авагчдын анхаарлыг хамгийн их татсан өвөрмөц шинж нь залуу, хөгжилтэй, өнгөлөг, “funky” дүр төрх юм. Тоо томшгүй олон төрлийн өнгөтэй, төрөл бүрийн хэлбэр дүрстэй.

Furla20

Furla Candy гүйлтийн пүүз

Олныг дагасан эсвэл хэтэрхий үнэтэй тансаг брэндэд үл дурлагч бүх эмэгтэйчүүдэд зориулан бүтээв. "Furla made for you". Хятад улсын Шанхай хотын салбарт Furla брэндийн Metropolis болон Artesia цуглуулгын цүнхнүүдэд худалдан авагч өөртөө тааруулж өөрчлөлт хийх боломжтой болсон. Тухайлбал тугалын арьс, тэмээн хяруулын арьс, матрын арьснаас сонгох боломжтой. Мөн өнгө, материал, оёдол, ивээс, жижиг төмөрлөг хийцүүдийг өөрчилж болохоос гадна зөвхөн өөрийн гэсэн таних тэмдэгтэй ч байлгаж болно.

Made for you

Furla брэндийн хамгийн алдартай цүнх болох синтетик полимер материалтай, нэвт харагддаг PVC Candy Model, ширэн Metropolis загваруудыг 100% Италид үйлдвэрлэдэг. Итали дархны нарийн гар хийц, Итали чанарыг шингээсэн нэмүү өртөг нь Азийн загвар сонирхогч, худалдан авагчдад илүү өвөрмөц, бас өндөр үнэ цэнэтэй байна.

Furla 8-1

Furla бол олон талын хэрэгцээтэй, боломжийн үнэтэй, хөгжилтэй, итали гар урлал. Тус брэнд Азийн зах зээлд амжилт олсон бас нэгэн гол хүчин зүйл бол ажил хэрэгч бүсгүйн гар цүнх илүү прагматик, хаана ч, хэзээ ч, ямар ч нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой, олон талт байдал гэж Furla брэндийн дизайн, загвар хариуцдаг бүтээлч захирал, Фабио Фучи дурсжээ.

Furla Cover15-1

“Италид үйлдвэрлэв” - Furla брэндийн Монгол дахь салбар намар / өвлийн цуглуулгадаа 30-40% хямдрал зарлалаа. Их хотын айзам тодорхойлох хээнцэр хэлбэр дүрстэй, хурц, хөгжилтэй өнгө төрхтэй Furla Metropolis коллекцоос 40% хүртэлх хямдралтай үнээр амжиж авахыг хүсвэл Олимпик Резиденс цогцолборын 1 давхраас энэхүү Итали брэндийн олон төрлийн цуглуулгаас ирж сонирхоорой.

instagram (4)-1 furlamongolia

📞77445533, 99278200

Subscribe to Email Updates

2017 REAL ESTATE REPORT

Download 2017 Mongolia Real Estate Report

2018 REAL ESTATE GUIDE

Mongolian Real Estate guide