Яагаад үл хөдлөх хөрөнгийн зууч хэрэгтэй вэ?

10. Агент нь таны сонирхож байгаа дүүргийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон борлуулалтын хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй байхаас гадна таны үл хөдлөх хөрөнгийг зохистой төвшинд үнэлүүлэхэд хамгийн их хэрэгтэй.

9. Агент нь листингийн үйлчилгээ бүхий системд нэвтрэх эрхтэй байдаг. Листингийн үйлчилгээ нь олон төрлийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг агуулсан өгөгдлийн сан бүхий систем бөгөөд агентийн тусламжтайгаар таны үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл тухайн газар нутаг дахь бүх агент, хэрэглэгчид хүрч улмаар боломжит худалдан авагч, түрээслэгч, хөлслөгч нарыг богино хугацаанд олох боломж олгоно.

8. Та өөрийн үл хөдлөх хөрөнгийг бие даан борлуулж, хөдөлгөөнд оруулж болох хэдий ч листингийн үйлчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сан, туршлагатай агентгүйгээр боломжит бүх худалдан авагчийн анхаарлыг өөрийн үл хөдлөх хөрөнгөнд хандуулж чадахгүй бөгөөд зарим худалдан авагч байрны эзнийг байх үед тухайн орон сууцыг үзэж сонирхох хүсэлгүй байдаг. Учир нь тэд тухайн орон сууцны талаарх тааламжгүй зүйлсийн талаар байрны эзнийг байх үед хэлэлцэх хүсэлгүй байдаг байна.

 

Circus Office (1)

 

7. Туршлагатай агент нь таны үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад бэлэн болгох хүртэл туслах буюу аливаа зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлж, шаардлагатай тохиолдолд танд хэрэгтэй засвар, үйлчилгээг санал болгоно.

6. Агент нь таны өмнөөс шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгнө.

5. Таны үл хөдлөх хөрөнгөнд нэмэлт засвар, үйлчилгээ хэрэгтэй үед агент нь тодорхой байгууллага, хувь хүмүүсийг танд санал болгоно.

4. Агент нь бусад агентуудтай тогтмол харилцаатай байдаг тул цахим болон хэвлэмэл сурталчилгаанаас бусад хэлбэрээр худалдан авагч нарыг богино хугацаанд олох боломжтой.

 

_69A0082-802768-edited-269034-edited

 

3. Агент нь таны үл хөдлөх хөрөнгийг ирээдүйн худалдан авагчийн нүдээр харж таны үл хөдлөх хөрөнгийг танилцуулах, борлуулах өвөрмөц арга барилтай байна.

2. Агент нь ирээдүйн боломжит худалдан авагч болон тэднийг төлөөлж буй агентуудтай зөвшилцөн тохиролцохоос гадна таны зааварчилгааны дагуу таныг төлөөлж, санал дэвшүүлэх үүрэгтэй. Худалдан авагчид тухайн үл хөдлөх хөрөнгө туйлын эрэлттэй байгаа үед агент нь туйлын ашиг тустай байдаг.

1. Туршлагатай, мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн агент нь таны үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад тасралтгүй анхаарал хандуулж, худалдан авагч нарт мэдээлэл хүргэх бөгөөд аливаа асуудал гарахаас таныг хамгаалах арга замуудыг танд зөвлөж чадна.

 

Бидэнтэй холбогдох бол доорх зурган дээр дарна уу

Intern1

Subscribe to Email Updates

2017 REAL ESTATE REPORT

Download 2017 Mongolia Real Estate Report

2018 REAL ESTATE GUIDE

Mongolian Real Estate guide