2018 оны эдийн засгийн онцлох явдлуудын тухай цухас

  • ДНБ өсөлт 6.4% болж сүүлийн дөрвөн жилийн дээд хэмжээнд буюу оны үнээр 23.5 их наяд төгрөгт хүрэв

Dash GDP
  • Азийн Хөгжлийн Банкнаас 2019 оны ДНБ-ий өсөлтийг 6.1% байна гэж урьдчилан таамаглажээ. Мэдээж илүү өснө
  • “S&P” агентлаг Монгол улсын засгийн газрын зээлжих зэрэглэлийг B болгож дээшлүүлэв
  • Улмаар Хөгжлийн банк болон Монгол улсын бондын үзүүлэлт, үнэлгээ өссөн байна
  • Энэ онд 469,000 жуулчин Монгол улсад айлчилж, аялал жуулчлалын салбарын орлого 26%-иар нэмэгдэж, нэг их наяд төгрөг төвлөрүүлэв
IMG_0786-1
  • 2018 онд дотоодын барилгын компаниуд 2.4 их наяд төгрөг, гадаадын барилгын компаниуд 532.8 тэрбум төгрөгийг барилга байгууламжийн ажилд зарцуулсан ба нийт ажлын 32.8%-ийг орон сууцны барилга эзэлж байна

269A2159

 

  • Монгол улс одоогийн байдлаар нийт 2.4 тэрбум ам.долларын 31.3 сая тонн нүүрс экспортолжээ
  • Ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байна
  • Экспорт өмнөх онтой харьцуулахад 27.2%-иар өсөв
  • Үүнтэй зэрэгцээд БНХАУ нүүрсний зах зээлдээ хязгаарлалт хийж эхэллээ

Screen Shot 2018-10-29 at 15.51.02

  • Шатахууны үнэ он гарснаас хойш 40 орчим хувиар нэмэгдэв
  • Монгол банк Бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 11 хувьд хүргэх шийдвэр гаргалаа
  • Инфляци улсын хэмжээнд 6.3%, Улаанбаатар хотод 6.8%-тай буюу зорилтот төвшнөөс ойролцоогоор 1 хувь бага байна

 инфляци

  • Одоогийн байдлаар Монгол улсын нэгдсэн төсөв 341 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ
  • Авч, 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдал бүхий тооцсон нь ДНБ-ий 5.2 хувьтай тэнцэнэ
  • Монгол банкны 2018 оны 4-р сарын судалгаагаар орон сууцны үнийн индекс 1.027 буюу өнгөрсөн жилээс 1.4 хувиар өсөж, энгийн шинэ орон сууцны 1 метр квадратын дундаж үнэ 2.2 сая төгрөг байгаа ба Сүхбаатар дүүрэг дэх шинэ орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр буюу 1 метр квадрат нь 3.3 сая төгрөг. Тус дүүрэг дэх түрээсийн өндөр эрэлтээс хамаарч шинээр ашиглалтанд орсон өндөр чанартай, онцлох үл хөдлөх хөрөнгийн түрээсийн өгөөж 12%-тай байна.
  • Ирэх онд улсын төсвөөс ипотекийн зээлд зориулж 115 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар төлөвлөв
  • Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс банкуудад өгч байгаа эх үүсвэрийн хүүг 4 хувиас бууруулж 1 хувь болгосноор ипотекийн зээлийн санхүүжилт 500-600 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж

report cover muu

  • Монгол улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээний талаарх ОУВС-ын ажлын хэсэг 11 сарын 21-ний дүгнэлтэд
    • Эдийн засаг хүлээлтээс илүүтэй сайжирч байгаа ба энэ оны эцэс гэхэд макро эдийн засгийн зорилтууд биелэх төлөвтэй
    • Хоёр хүчин зүйлийг зохистой төвшинд бус эмзэг байгаа талаар дурдсан нь гадаад валютын нөөц болон банкны өөрийн хөрөнгө юм
    • 2019 оны зорилтод урт хугацааны өсөлтийг дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх, сайжруулах талаар дурджээ
      IMF Reaches Staff-Level Agreement on the Sixth Review of Mongolia's Extended Fund Facility

 

  • Эхний есөн сарын байдлаар хадгаламжийн үлдэгдэл 12.2 их наяд төгрөг байна
  • Рио Тинто 2.1 тэрбум ам.доллараар 41.2 сая ширхэг хувьцаагаа эргүүлэн худалдан авсан ба 2020 оны 2 сар хүртэл үлдсэн хувьцаагаа эргүүлэн худалдаж авч дуусах төлөвлөгөөтэй байна
  • Рио Тинто энэ онд 6.4 тэрбум долларыг хувь нийлүүлэгчдээ тараан өгнө
  • 24 цаг доторх банк хоорондын цахим гүйлгээний дээд хязгаарыг 3 сая төгрөг болгож нэмэгдүүллээ. "Амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулъя!" 

 

Та үл хөдлөх хөрөнгө, болон үл хөдлөх хөрөнгийн төсөлд хөрөнгө оруулахаар сонирхож байна уу? Дараах хаягаар надтай холбоо барина уу khangal@apipcorp.com. Баярлалаа

Subscribe to Email Updates

2017 REAL ESTATE REPORT

Download 2017 Mongolia Real Estate Report

2018 REAL ESTATE GUIDE

Mongolian Real Estate guide