Шинэ байр худалдан авахдаа юуг анхаарах вэ?

Зарим хүмүүс хуучин байр худалдаж аван засвар хийн нүүж ордог. Харин зарим нь шинэ байр худалдан авахыг илүүд үздэг. Бид энэ дугаараар шинэ орон сууц худалдаж авахад барилга барьж буй компанийн түүх болон өмнөх туршлагa гэх мэтчилэн чухал зүйлүүдийг яагаад мэдэх хэрэгтэйг уншигч танд тайлбарлая.

1. Байршил сайн уу?

Байршил. Байршил. Байршил. Энэ бол таны хамгийн түрүүнд анхаарах зүйл юм. Та ирээдүйд байраа зарахад таны байр үнэ цэнээ барьж үлдэх эсэх нь байршлаас их хамаарах тул барьж буй компаниас илүү байршил нь чухал гэдгийг ойлгоорой.

Байр худалдан авахад байршил чухал

2. Барилгын салбарт тэргүүлэгч, туршлагатай, нэр хүндтэй компани уу?

Таны сонгосон компаний барилгын салбарт удаан ажилласан туршлага, үйлчлүүлэгчдийнх нь сэтгэл ханамж, салбартаа нэр хүндтэй эсэхийг та судалж үзээрэй. Учир нь туршлагатай, нэр хүндтэй компаниас та шинэ байр худалдаж авах нь эрсдэл багатайгаас гадна зөв хөрөнгө оруулалтын нууцуудын нэг юм.

 

3. Чанартай барилга барьдаг уу?

Тухайн компаний өмнө нь барьсан барилгууд нь хэрхэн үнэ цэнээ барьж байгаа эсэх? Ямар материал ашиглаж барьдаг? Тухайн хотхоны олон хүмүүс байраа зарахаар зар тавьсан байна уу? Эсвэл танд худалдаж байгаа эзнийг нь олоход хүндрэлтэй байна уу? Эдгээр асуултуудын хариултуудаас та тухайн компани чанартай эсвэл чанаргүй барилга барьдаг талаар амархан мэдэж болно.

 

4. Үнэтэй юу? Үнэтэй бол үнээ дагаад чанартай байна уу? Эсвэл үнэтэйгээ харьцуулахад чанаргүй  байна уу?

Үнэтэй байж болно. Харин хамгийн чухал асуулт нь үнээ дагаад чанартай байна уу? Эсвэл хэт хөөрөгдсөн үнэтэй, чанаргүй байр байна уу? Та үүнийг бусад компаниудын барилгын үнэтэй харьцуулж харж болно. Яг хажууд нь шинэ орон сууц 3сая/м2 орчим үнэтэй байхад 7 сая/м2 гэсэн борлуулалтын үнэ тавьсан бол та ямар материал ашигласан талаар судалж харьцуулаарай.

or 3

5. Төлбөрийн уян хатан байдал? Зээл авах боломж?

Манайд хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг бол солонгорсон байрны зээлийн боломж байхгүй байгаад оршино. 8%-ийн зээл нь зөвхөн 80м2-аас доош, шинэ байр авах тохиолдолд, 1 жил тогтвортой ажилласан, барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөтэй гэх мэт өндөр шалгуурууд тавьсан байдаг. Харин та 80м2-аас дээш талбайтай байр авах гэж байгаа нөхцөлд 8%-ийн зээлд хамрагдахгүй бол барилга барьж буй компанитай хүүгүй төлбөрийн задаргаатай гэрээ байгуулж болно. Зарим барилгын компаниуд нь өөрсдөө банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-тай байдаг бөгөөд арилжааны банкнуудаас илүү хурдан зээлийг танд гаргаж өгдөг. Гэхдээ бүх барилгын компаниуд адил биш гэдгийг анхаараарай.

 

6. СӨХ-ийн менежмент хэр вэ? Баталгаат хугацааны засвар, үйлчилгээ хэр сайн эсэх?

Өнөө үед худалдан авагчид СӨХ-ийн менежментийг их анхаардаг болсон. Байр худалдаж авлаа, даанч цэвэрлэгээ муу, засвар удаан, барилгын элэгдэлд тохирсон засвар, ногоон байгууламжийн цэцэрлэгч гэх мэт үйлчилгээнүүд нь таны байрны үнэ цэнийг хадгалахад их нөлөөтэй юм. 

 

7. Хамгаалалт, камержуулалт, гэрэлтүүлэг

Хамгаалалт нь сайн уу? 24 цагийн жижүүр, камер, хамгаалагч болон ресепшин байгаа юу? Оройн цагаар гаднах гэрэлтүүлэг сайн уу? гэх асуултуудад та хариултууд хайгаарай. Учир нь хамгаалалт сайтай, 24 цагийн камержуулалттай байх нь та болон таны гэр бүл, эд хөрөнгөнд баталгаа өгөх эх үүсвэр болж өгнө. 

 

8. Ашиглалтын зардал? Хотын дэд бүтэц ба системтэй холбоотой юу? Эсвэл цахилгаанаар халдаг, өндөр ашиглалтын зардалтай юу?

Та шинэ байраа хотын дэд бүтэц болон системтэй холбоотой ба зөвшөөрөлтэй байр мөн гэдгийг заавал шалгаарай. Төрөөс хууль бусаар барьж буй барилгын жагсаалтыг гаргадаг бөгөөд та энэ жагсаалтыг заавал харж шалгаарай. Мөн зөвшөөрөлтэй ч гэсэн хотын дулаан, бохир зэрэгт холбогдоогүй бол таны сарын цахилгааны төлбөр маш өндөр гарах тул таны санхүүгийн байдалд сар болгон дарамт үзүүлэх асуудалтай юм. Тиймээс заавал хотын дэд бүтэцтэй бүрэн холбогдсон, зөвшөөрөлтэй барилгуудаас л шинэ орон сууцаа худалдаж авахыг зөвлөж байна.

 

9. Интерьер, экстерьер дизайн сайн?

Гайхалтай экстерьер ба архитектур дизайнтай байшингууд Улаанбаатар хотод сүндэрлэж байгаа билээ. Мөн зарим хотхонууд цаанаасаа гал тогоотой, хувцасны өрөө, бүрэн тавилгатай зарж байгаа тренд сүүлийн үед гарч ирж байна. Энэ нь яагаад чухал вэ гэхээр та хотхоны буюу барилгын гаднах ба доторх тохижилт ба өрөөний зохион байгуулалтыг цогцоор нь авч байгаад оршино. Ямар гал тогоо хийх үү гэж санаа зоволтгүй шууд нүүж ороход бэлэн байрууд бас гарч ирж байна.

Interior

10. Зогсоолын асуудлыг сайн шийдвэрлэдэг?

Барилгын компани нь энэхүү зогсоолын асуудлыг хэрхэн шийдсэн байгааг та сайн шалгаарай. Доороо хэдэн давхар дулаан зогсоолтой байна? Гаднах зогсоол байна уу?

 

11. Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлдэг?

Та одоо ганц бие байж болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт ам бүл нэмж байраа томсгох асуудлаас эхлүүлэн гадаа хүүхэд тоглох талбай, ногоон байгууламж байна уу гэж та асууж эхлэх болно. Тиймээс зарим барилгын компаниуд таны жижиг байрыг том байраар сольж зөрүүг нь төлөх боломжтой хувилбарыг бас санал болгож эхэлж байна.

 

12. Хотхоны төлөвлөлт, гадна тохижилт ба ногоон байгууламж сайн, цогцоор нь хийсэн үү?

Зөвхөн зогсоол биш хотхоны төлөвлөлт ба гаднах тохижилт буюу ногоон байгууламж нь хэр байна? Ойр хавьд хүнсний дэлгүүр, фитнесс төв, зогсоол, ногоон цэцэрлэг, хүүхдийн цэцэрлэг ба сургууль хэр олон мөн хэр хол байна вэ? гэдэг зайлшгүй бодолцох хүчин зүйлүүдийн нэг.

Olympic Residence - Amusement Park

 

Бидний нийтлэл танд таалагдсан бол биднийг дагаж /subscribe/ манай шинэ нийтлэлүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.  

 

 

Subscribe to Email Updates

2017 REAL ESTATE REPORT

Download 2017 Mongolia Real Estate Report

2018 REAL ESTATE GUIDE

Mongolian Real Estate guide